Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас ДАРААХ ШИЙДВЭРИЙГ гаргасан.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 14 чиглэлийн байгууллагын ажилтнууд хэрхэн зорчих тухай мэдээллийг хүргэж байна. Тухайн ажилтан, албан байгууллагын ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэйгээ зорчих юм.
Харин хүндэтгэн үзэх шалтгаантай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд хамгаалалтад гарч байгаа цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хандаж тусламж үйлчилгээг авах зохион байгуулалтыг хийсэн байна.