Орхон аймагт гарсан ноцтой зөрчилгүй тайван байна
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штаб цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ. Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт төрийн байгууллагын дарга удирдлагууд болоод 100 гаруй төрийн албан хаагч, хэсгийн ахлагчид ээлж хүлээлцэн эргүүл шалгалтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Өнөөдөр Орхон аймаг хөл хөдөлгөөн багатай, гарсан ноцтой зөрчилгүй тайван амгалан байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ярилаа.  

Уул овоонд гарахгүй талаар аймгийн Онцгой комисс мэдээлэл хийсэн. Тавьсан шаардлагыг биелүүлэлгүй уул овоонд гарч хөдөлгөөн үйлдсэн иргэдэд шаардлагатай арга хэмжээг авахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Өнөөдөр Орхон аймагт 11 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бөгөөд эдгээр нь шатахуун болоод өвс тэжээлийн тээвэр хийсэн авто машинууд байгаа юм.
Эрүүл мэндийн шалтгаанаар 17 дуудлага ирснээс гэдэсний замын хямрал болон хоолны хордлогын шалтгаант дуудлагууд дийлэнхийг эзэлж байна.
Улаанбаатар хотоос ирсэн 1200 гаран иргэд ирсэн байгаа. Эдгээрээс 900 гаран иргэдийн GBOX хяналтын системээр хянаж байгаа бөгөөд давхар Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс хяналтын дэлгэцэн дээр 5 ажилтан хяналт явуулж байна. Түүнчлэн харьяа багийн ӨЭМТ-үүд дээрээ хяналтад байгаа юм. Өчигдрөөс эхлэн эрүүл мэндийн газар, ӨЭМТ-үүд, Цагдаагийн  газар хамтран дээрх иргэдийг тэмдэглэгдсэн хаяг байршил дээрээ байгаа эсэхт гэнэтийн шалгалт хийж эхэлжээ.  
 
Мэдээллийн төв
 
 төв 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.