Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдаагүй өрхүүд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Явуулын баг” гэрийнх нь гадна очиж PCR шинжилгээ авах тул дүүргийн нутаг дэвсгэр дэх байнгын шинжилгээний цэгүүд дээр очиж, очер дугаар үүсгэхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.
Дүүргийн байнгын 4 шинжилгээний цэгүүд дээр зөвхөн үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 14 байгууллагуудын ажилчид болон эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагын улмаас орон нутаг явах, буяны ажилд оролцох иргэд шинжилгээнд хамрагдана. /Та дээрх шалтгаанаар шинжилгээнд хамрагдах бол нотлох бичиг баримтаа биедээ заавал авч яваарай
Иймд Хан-Уул дүүргийн иргэд Та бүхэн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдах гэж яарах хэрэггүй. Гэртээ халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан, гэрээсээ гаралгүй /2021.02.18/-ны өдөр шинжилгээндээ идэвхтэй хамрагдана уу.
ЖИЧ: Шинжилгээнд хамрагдсан өрхийн иргэд дахиад шинжилгээнд хамрагдахгүй .
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.