Хяналтын постуудад үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын нөхцөл байдалтай танилцлаа
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

 Өчигдөр Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү аймгийн Хариуцлагатай жижүүрээр ажиллалаа.

 Тэрээр Орхон аймгийн эргэн тойронд ажиллаж байгаа хяналтын постуудад үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдынхаа нөхцөл байдалтай танилцав. Өчигдрийн байдлаар аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 57 иргэнээс, 351 иргэнээс PCR  шинжилгээ авсан бөгөөд нийт 408 шинжилгээний хариу бүгд “Сөрөг” гарсан.
 
Улаанбаатар хотоос ирсэн 1213 иргэн гэрийн ажиглалтад байгаагийн 677-г нь сансрын GPS-ээр тогтмол хянаж байна. Онцгой комиссын Шуурхай штабын 70359099 дугаарын утсаар нийт 518 дуудлагад хариулсан, гадагшаа 133 дуудлагад залган хариулт, мэдээлэл өгсөн байна.
 
Орхон аймгийн эргэн тойронд шалган нэвтрүүлэх хяналтын 11 постод 30 алба хаагч, эргүүл хяналтаар 10 техник хэрэгсэлтэйгээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж Орхон аймагт орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт, хяналт тавьж ажиллаж байна.
 
 8 чиглэлд хөдөлгөөнт эргүүл 2 дугаар сарын 15-16-ийг хүртэл 24 цагийн хугацаанд 55 тээврийн хэрэгсэл, 121 хүний хөдөлгөөнд хяналт шалгалт хийжээ. Байнгын 2 постоор 2021 оны 02 дугаар сарын 16-ний 08:00 цагаас 19:00 цагийн байдлаар орсон 74 тээврийн хэрэгсэл 140 иргэн, гарсан 67 тээврийн хэрэгсэл 159 иргэн, нийт 141 тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнд хяналт тавьж журмын дагуу бүртгэж ажилласан байна.
 
2021 оны 02-р сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байсан нэг иргэн хязгаарлалтын дэглэм зөрчин гэрээсээ гарч явсныг илрүүлэн тусгаарлах байранд байрлуулсан бөгөөд тусгаарлах байсанд байх хугацааны зардлыг тухайн иргэнээс гаргуулахаар болжээ.
 
 
Мэдээллийн төв

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.