Өмнөговь аймгийн удирдлагууд "Оюутолгой" компанийн удирдлагуудтай цахим уулзалтыг хийлээ
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Өмнөговь аймаг Оюутолгой ХХК-тай 2015 онд хамтран ажиллах гэрээг байгуулж, хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй болгож эхэлсэн. Тэгвэл өнөөдөр аймгийн удирдлагууд Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Тим Экэрсли болон удирдлагын багтай цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар "Нутгийн хишиг" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, тэр дундаа орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, сумдад үйлдвэр бий болгох, орон нутгийн компаниуд үйлдвэрлэгчдээс Оюутолгой ХХК руу ханган нийлүүлэлт хийх ажлыг сайжруулах зэрэгт анхаарч ажиллахаа илэрхийллээ.

 

 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.