Булган аймагтай 2020-2024 онд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Орхон аймаг, Булган аймаг 2020-2024 оны хамтын ажиллагааны гэрээ байгуулах үйл ажиллагаа өнөөдөр Булган аймгийн нутгийн удирдлагын ордонд боллоо. 

        Уг үйл ажиллагаанд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон зарим алба хэлтэс, газрын дарга нар оролцлоо. 
     Хөрш зэргэлдээ аймгууд хамтран ажиллах, тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэх, сумдууд, байгууллагууд үйл ажиллагаагаа харилцан дэмжиж хамтран ажиллах нь олон талын  ач холбогдолтой. 
         Иймд Булган аймагтай 2016 оноос эхлэн хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх зорилгоор газрын харилцаа, байгаль орчин, хөдөө аж ахуй, гамшиг осол, гэмт хэрэг болон сумдын хамтын ажиллагааны хүрээнд нийт 58 багц асуудлыг шийдвэрлэхээр хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилласан. 
      Ирэх дөрвөн жилийн хамтын ажиллагааны хүрээнд 14 чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөгөөгөө баталлаа. 
       Ойг нөхөн сэргээх, ногоон байгууламжийг сайжруулах, аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх, хил залгаа сумдад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, газар тариалан хосолсон, хоршоо фермерийн аж ахуй нөхцөл боломжийг бүрдүүлэх, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамтран тэмцэх, гарааны бизнесийг хөгжүүлэх зэрэг 71 арга хэмжээ хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажээ. 
 
Мэдээллийн алба
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.