Д.Оюунчимэг: Монгол эрдэмтэд ВАКЦИН гаргаж авбал ТӨРӨӨС ЗАРДЛЫГ НЬ ДААНА
З.Батхуяг
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Сүүлийн үед Клабхаус  хэмээх шинэ платпормм Монголын сошиол орчинд идэвхтэй хэрэглэгдэж байна.  Энэ удаад “ВАКЦИН БА КОРОНА МУТАЦИ” гэсэн хэлэлцүүлэгт  олон  талын эх сурвалжууд байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Монгол Улс Дэлхийн банкны Ковакс хөтөлбөрөөс олгох Вакцины талаар “ОНОМ” сангийн тэргүүн доктор Д.Наранбаатар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг нар дараах байр суурийг илэрхийллээ.

Доктор Д.Наранбаатар: Монгол Улсад Дэлхийн банкны Ковакс хөтөлбөрт хамрагдсанаас    Астразенека 163,200 тун вакцин, файзар 25,740 тунг олгохоор хуваарилсан. Гэхдээ хэзээ орж ирэх нь тодорхойгүй. Үнэгүй орж ирэх үү, худалдаж авах үү гэдгийг нь мэдэхгүй.

УИХ-ын гишүүн НББШУБХ-ны дарга М.Оюунчимэг: Маргааш бүлгийн хурал дээр ярилцаад  Засгийн газрын шийдвэрийг  ярилцаж байгаад шийднэ.

Хэлэлцүүлэгт оролцогч: Манай улсын эрдэмтэд, эмч эмнэлгийн ажилчид ХЭЗЭЭ ДОТООДДОО ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭДЭГ болох вэ?

Судлаач Д.Наранбаатар: Манайхан уг нь ВАКЦИН үйлдвэрлэдэг туршлагата орон. Гэвч түүнийгээ устгачихсан. Биокомбинатаа татан буулгачихсан. Бидэнд одоо мэдлэгийн ЭДИЙН ЗАСАГТАЙ болсон хойно л энэ асуудлыг шийднэ. Бидэнд боломж байгаа.

УИХ-ын гишүүн НББШУБХ-ны дарга М.Оюунчимэг: Эм эмнэлгийн тухай хуульд өөрчлөлт оруулж Монгол улс эмийн агентлагтай болсон. Салбарт нь шинэчлэл хийж яг вакцин үйлдвэрлэх хэмжээнд хүрвэл Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж чадна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.