Ногоон бүсийн ТҮР ҮНЭМЛЭХ олгох ажлыг "Цагаан хад" суурьшлын бүсэд эхлүүлээд байна
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал сэтгүүлчдэд цаг үеийн мэдээлэл өглөө
 
Аймгийн удирдлагууд орон нутгийн хэвлэлийнхэнтэй хийсэн өнөөдрийн уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал өнгөрч буй 7 хоногт Өмнөговь аймагт болсон үйл явдлын мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
• Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, Ковид-19-ийн дархлаажуулалтын бэлтгэл ажлыг хийж байна. Дархлаажуулах бэлтгэл ажлын хүрээнд ХӨСҮТ-өөс орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд 2 удаа цахим сургалтыг зохион байгуулжээ. 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс вакцинжуулах ажил эхлэх бөгөөд эхний ээлжинд эмч эмнэлгийн ажилтнууд, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын алба хаагчдыг хамруулахаар төлөвлөөд байна. Аймгийн хэмжээнд вакцинжуулалтын байнгын болон түр цэгийг байгуулахаар болсон байна.
 
• Сангийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуун сухайт боомтод ажиллажээ. Мөн Ногоон бүсийн-Түр үнэмлэх олгох ажлыг Цагаан хад суурьшлын бүсэд эхлүүлээд байна.
 
• Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн 80 хувь нь хаваржилт нэн хүнд гэсэн эрсдэлийн үнэлгээний дүн гарчээ. Энэ 7 хоногт 350 мянган тонн өвс, 100 гаруй мянган тонн тэжээл нийлүүлэх ажлыг аймгийн ЗДТГ-аас Говийн оюу хөгжлийг дэмжих сантай хамтран зохион байгуулжээ.
 
Мөн отроор яваа малчдад төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй түргэн шуурхай үзүүлж, малчдаа дэмжиж ажиллахыг аймгийн Засаг дарга сумдын дарга нарт үүрэг болгосон байна.
 
• УОК-ын түр журмын дагуу уул уурхайн ажилчдын ростерыг 2 удаа сольсон. Тухайн компанийн өгсөн нэрсийн дагуу 6000 гаруй ажилчдын ээлжийг сольсон байна.
• Төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, танхимын сургалт давтлагыг эхлүүлэхээр болжээ. Сургуулиудад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөмж өгч, стандарт хангуулан ажиллаж байна.
 
• Аймгийн удирдлагууд Оюутолгой компанийн удирдлагуудтай цахим хурал зохион байгуулжээ. Тус хурлаар хамтын ажиллагааны гэрээг үргэлжлүүлэх, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ханган нийлүүлэлтэд анхаарал хандуулах талаар ярилцсан байна.
 
Уулзалтад аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс оролцож, аймгийн удирдлагууд 7 хоног бүрийн Баасан гарагт орон нутгийн хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн саналыг сонсдог уламжлалаа хадгалж, нээлттэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.