Эрдэнэт хотын 45 жилийн ойн медаль болон лого бүтээх УРАЛДААН зарлагдлаа
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
УДИРДАМЖ:Эрдэнэт хотын 45 жилийн ойн медаль болон лого бүтээх уралдааныг график дизайнерууд, зураачид, нийт уран бүтээлчдийн дунд зарлаж байна.

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА: Эрдэнэт хотын түүх, онцлогийг илтгэх утга санааг агуулсан, энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий, өнгө, зүй зохицол хосолсон, утга агуулга, уран сайхны шийдэл төгс бүтээл байх.

УРАЛДААНД ИРҮҮЛЭХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • График дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна. Аdobephotoshop программын JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт ирүүлэх
  • Уралдаанд ирүүлсэн бүтээл нь лого болон тэмдэгийн хосолмол хэлбэртэй байх бөгөөд загвар нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.
  • Лого нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс томруу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдана.
  • Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй.
  • Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болно.
  • Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаа-нд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
  • Уралдаанд нэг л бүтээл шалгарах бөгөөд тэрхүү бүтээл нь Орхон аймгйн ЗДТГ-ын өмчлөлд шилжинэ.

ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2021 оны 02-р сарын 22-оос 2021 оны 3-р сарын 15-ыг хүртэл материал хүлээн авна.

ШАЛГАРУУЛАЛТ: Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан шалгаруулж www.erdenet.mn сайтад мэдээллийг байршуулна.БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ ХАЯГ: [email protected] хаягаар хүлээн авна.

НИЙТ ШАГНАЛЫН САН:

  • Лого 2,000,000₮
  • Ойн медаль 2,000,000₮

НИЙТ 4,000,000

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.