Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Цаг агаар дулаарч, голуудын мөс эрчимтэй хайлж, өндөр уулсын гуу жалга, суваг шуудууны цас хайлж, хаврын шар усны үер үүсч болзошгүй тул урьдчилан сэргийлэх анхааруулга санамжийг иргэдэд өгч ажиллах шаардлагатайг шуурхай хуралдааны үеэр аймгийн Засаг дарга анхаарууллаа. 

            Түүнчлэн иргэд үерийн суваг шуудуунд ахуйн хог хаягдал ихээр хаясны улмаас суваг бөглөрөх, халиа үүсэх эрсдэлтэй учир ХЗА-аас 3 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд үерийн суваг шуудууны хог хаягдлыг цэвэрлэх төлөвлөгөөг гарган ажиллаж байна. 
             Цаашид иргэд гарч болзошгүй аюулаас сэргийлж үерээс хамгаалах далан, ус зайлуулах суваг, шуудуунд ахуйн хог хаягдал хаяхгүй байж шар усны үер, халиа үүсэх аюулаас урьдчилан сэргийлэх хэрэгтэйг анхааруулж байна. 
 
Мэдээллийн төв 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.