Эх орончдын өдөр. А.Амарын хөшөө болон Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
 
 
Эрхэм журмын нөхөд, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид, Орхон аймаг Эрдэнэт хотын нийт ард иргэд Та бүхэндээ МАН-ын 100 жил, Эх орончдын баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.
 
?? Тэртээ 100 жилийн өмнө 1921 оны энэ өдөр улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдаж байсан түүхтэй.
?? Энэ өдөр Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө цэл залуу насаа зориулан тэмцэж, Ардын хувьсгалыг өрнүүлэн, удирдаж ялалт байгуулсан эрэлхэг эх оронч баатрууддаа бид бахархан талархах өдөр.
?? 100 жилийн түүхэнд гаргасан олон сайн шийдвэрүүдийн нэг болох уурхай дагасан Эрдэнэт хотыг сүндэрлүүлсэн нь өдгөө Монгол Улсдаа эдийн засаг, хүний хөгжлийн индекс, өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн Монгол улсын томоохон хот болж чадсан.
?? Бид ирэх жилүүдэд Эрдэнэс баялагийн уурхай Эрдэнэт хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг улам илүү сайжруулж, 40 гаран жилийн насжилттай ИШС-ЭЭГ шинэчилж, сайжруулж, сүүлийн үеийн технологид суурилсан УХААЛАГ ХОТ, Эрүүл, цэвэр амьдрах орчин бүрдүүлсэн НОГООН ХОТ болж, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэн ажиллах болно. Энэ бүгд бол Эрдэнэт хүн, Эрдэнэт хотынхоо төлөө хийж буй Эх оронч бидний зүтгэл юм шүү!
 
?? Эрдэнэт хүний хүчээр Эрдэнэт хотоо хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе!
Та бүхэнд Эх орончдын баярын мэндийг дахин дэвшүүлье!
 
2021.03.01
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.