Сургуулиудын урлагийн танхим, спорт заалыг гадны бусад байгууллага иргэдэд ашиглуулахгүй
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Аймгийн хэмжээнд сүүлийн 80 хоногт коронавируст халдвар (ковид-19)-ын  тохиолдол бүртгэгдээгүй, “Ногоон төвшин”-ий шалгуур үзүүлэлтийг хангаад байгаа тул цаашид хорио цээрийг цуцалж, цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх, зарим нэг үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхтэй холбогдуулан Аймгийн Онцгой комисс хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар дараах Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд  архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх болон РС тоглоомын үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн өглөөний 09.00 цагаас оройн 22.00 цагийн хооронд ажиллуулах шийдвэр гаргалаа. Мөн хот хоорондын нийтийн тээврийн хөдөлгөөн нээгдэнэ. 

           Түүнчлэн аймгийн БСУГ-ын дарга О.Ариунгэрэлт 3-р сарын 1-ний өдрөөс цэцэрлэг, ЕБС-ын үйл ажиллагаа эхэлж байгаа тул үүнтэй холбогдуулан дараах мэдээллийг өглөө.
 
1.    Цэцэрлэг, сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлж байгаа тул сурагч танхимын сургалтаар өдөрт 3-4 цаг хичээллэх, нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 40 минут байх
2.    Эхний 4 долоо хоногт өмнө үзсэн хичээлийн агуулгыг бататгах хичээл орох бөгөөд цаашид хичээлийн агуулгыг өргөжүүлээд явна. Ингээд 7 дахь долоо хоног буюу 4 сарын 12-оос эхлэн үндсэн сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэх
3.    Бага ангийн суралцагчийг хүлээн авах, тарах үйл ажиллагааг бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч сургуулийн орох, гарах хаалгаар хүүхдээ хүлээлгэн өгч, авна. Энэ үед хүн хоорондын зай барих зөвлөмжийг мөрдөнө.
4.    Бага ангийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүд танхимдаа маск зүүхгүй байж болно.
5.    Сурагчид сургууль дээрээ байх хугацаандаа хичээллэг байгаагаас өөр давхарт сэлгүүцэх, зорчихгүй байх 
6.    Сургуулиудын урлагийн танхим, спорт заалыг гадны бусад байгууллага иргэдэд ашиглуулахгүй
7.    Хүүхдийн автобусны халдвар, хамгаалал цэвэрлэгээ үйлчилгээг сайтар хийсэн байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.