Орхон аймгаас бусад орон нутгийн чиглэлд зорчих иргэд коронавирусын шинжилгээ өгөхгүй
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

УОК-ийн 2-р сарын 25-ны хуралдаанаар хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн нээх болсон  шийдвэрийн дагуу өнөөдрөөс хот хооронд зорчих хөдөлгөөн нээгдэж байна. 

        Энэхүү зорчих хөдөлгөөнтэй холбоотойгоор Орхон аймгаас бусад орон нутагт зорчиход ПСР-ын  болон түргэвчилсэн шинжилгээ хийлгэхгүй зорчино. Харин Орхон аймгаас явах болон тус аймагт ирэх бүртээ  www.erdenet.mn  сайтад бүртгүүлж бүртгэлийг үндэслэн (эрүүл мэндийн асуумж) зорчих хүсэлтээ илгээж нэвтрэх эрх үүснэ. 
        Зөвхөн эрүүл мэндийн шаардлагаар голомттой бүсийн эмнэлгийн байгууллагаас нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаар зорчиж байгаа тохиолдолд 13-А маягт үндэслэн ПСР шинжилгээ өгөх нөхцөлөөр дэмжлэг үзүүлнэ.
        Халдвартай бүс (Улаанбаатар хот)-ээс Орхон аймагт ирж байгаа иргэд заавал ПСР-ын шинжилгээг орон нутагт зорчихоос 72 цагийн дотор өгч хариу сөрөг гарсан байх шаардлагатай. Түүнчлэн иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг биедээ авч зорчино. Эдгээр иргэд Орхон аймагт ирснээс хойш 7 хоног гэрийн тусгаарлан ажиглалтын дэглэмийг сахих үүрэгтэй. 
        Гэрээр тусгаарлахтай холбоотой дүрэм, журмыг удаа дараа зөрчсөн, гар утсаа унтраасан, байршлын талаарх мэдээллийг хяналт тавьж буй байгууллагад тухай бүр нь мэдээлээгүй, тусгаарлагдаж буй байршлаас хугацаа дуусаагүй байхад гарсан, тусгаарлагдаж буй байрандаа бусдыг нэвтрүүлж, эрсдэлд оруулсан нөхцөлд хуулийн хариуцлага хүлээлгэж, ажиглах хугацааны үлдсэн хоногийн тоогоор тусгаарлан ажиглах байр руу шилжүүлж болно. Шилжүүлэхтэй холбоотой үүдэн гарсан зардлыг тухайн этгээд өөрөө хариуцан төлнө.
 
 
Мэдээллийн төв

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.