Хотын доторх нийтийн тээвэр хэвийн ажиллаж эхэллээ
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Хотын доторх нийтийн тээвэр хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд нийт 36 автобус 5 чиглэлд маршрутын дагуу ажиллаж байна. 

        Өчигдөр буюу 3-р сарын 1-ний өглөө 07:00-09:00 цагийн хооронд авто тээврийн төвөөс нийтийн тээвэрт шалгалт хийхэд гарсан зөрчил дутагдал илрээгүй. Интервал буюу заагдсан цаг хугацаандаа тээвэрлэлт хийгдэж байна. 
 
      Аймгийн онцгой комиссоос коронавирусын талаарх анхааруулга сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тээврийн хэрэгсэлд байршуулж, зорчигч болон нийтийн тээврийн жолооч нь амны хаалтыг тогтмол зүүхийг анхааруулж байгаа. 
 
         Тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, ариутгалыг өглөө, оройдоо тогтмол хийж байгаа бөгөөд долоо хоногт 2 удаа мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэх юм байна. 
 
       Хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэн хэдий ч нийтийн тээвэр 3-р сарын 3-аас эхлэн явах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Харин галт тэрэгний зорчих хөдөлгөөн хэзээнээс үйлчилж эхлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд ачаа тээврийн галт тэрэг хэвийн ажиллаж байна. 
 
Мэдээллийн төв
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.