УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж : Эрх баригчидын цар тахалаар далимдуулж 2.7  их наяд төгрөг луйвардсан
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. 2020 онд  МУ-ын ЗГ-аас Ковид-19 цар тахлын хүрээнд авч хэрэгжүүлсэн 5.1 их  наяд төгрөгийн санхүүжилт, хэрэгжилттэй холбоотой мэдээлэлийг та бүхэнд хүргэж байна. МУ-ын төсвийн орлогын бараг талаар цар тахлын эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Харамсалтай нь энэ арга хэмжээ нь үр дүнгээ өгөөгүй.  5.1 их наяд төгрөгөөр дараахи 3 зүйлийг авч хэрэгжүүлнэ гэж шийдсэн.

  1. Иргэдийн эрүүл мэндийг цар тахлаас хамгаалая.
  2. Эдийн засгаа цар тахлын нөлөөлөлөөс хамгаалая.
  3. Цар тахлын үед Компани Аж Ахуйн нэгжүүдийг уналтанд орохоос хамгаалая.

1-рт  зорилт хэрэгжсэнгүй.

2-т эдийн засаг 5.3 хувиар агшсан. Мөн хэрэгжсэнгүй.

3-т ХАҮТ-ын гаргаж өгсөн судалгаагаар нийт АА нэгжүүдийн 75 хувь үйл ажиллагаагаа зогсоосон.  400.000 иргэн  цалингаа аваагүй байна.  5.1 их хаяд буюу 1.7 тэрбум ам .доллар МУ-ын ЗГ зарцуулчихаад яагаад иргэдэд хүрсэнгүй вэ гэж хардлага үүсч байна. Би МУ-ын ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд  5.1 их наяд төгрөгийн хэрэгжилтийн талаар асуулга явуулсан. Асуулгын хариу ирсэн.

2020 онд 2.4 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна  гэж товч бичсэн байна.  Үлдсэн 2.7 их наяд төгрөг хаачсан юм бэ?

Эрх баригчид ард иргэдийн амьдрал сайжруулах дээр дорвитой ажил хийгээгүй төдийгүй  2 тэрбум төгрөгөөр хөшөө барьсан, 3.2 төгрөгөөр усыг нь зөөдөг усан сан байгуулсан,  52 тэрбум төгрөгөөр музей байгуулна гэж байсанаа 82 тэрбум болоод өсчихсөн байх жишээтэй байна. Үр дүнгүй зарцуулалт өнгөөдрийн ЗГ хийжээ.

Хамгийн энгийн жишээ хэлье.  Корона вирус тусаад эмнэлэгт хэвтэж байгаа хүний эмчилгээний зардал 8 сая төгрөг гарч байгаа. Гэтэл хэдхэн витамин л өгсөн гэж хэлж байгаа. Мөн N95 гэсэн маск аптект 2000 гэж байхад 20000 төгрөгөөр бөөнөөр нь нийлүүлнэ гэх жишээтэй эрх баригч нар хулгай хийгээд явж байна. 2.7 их наяд төгрөгийн хулгайг хийсэн. Нэг хэсгийг нь 2020 оны их хурлын сонгуульд  зарцуулсан гэдэг нь тодорхой болж байгаа юм. Эхнэр нөхөр 2 хоёулаа приус машинтай хэрнээ хоолны талон авч байгаа гэр бүл байна. Тиймээс  МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд миний бие шаардлага хүргүүлж байгаагаа үүгээр дамжуулж мэдэгдэе. Уг шаардлагад:  

  1. 1 ихнаяд төгрөгийн тайланг ард иргэдэд тодорхой тайлагна.
  2. Буруу зарцуулсан бол холбогдох хүмүүст хариуцлага тооц.
  3. 1 их наядынхаа тайланг тавьчихаад 10 их наядынхаа хэрэгжилтийг хий гэсэн шаардлагыг тавьж байна.

 10 их наяд хөтөлбөрийн дотор МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх бүтэлгүй хөтөлбөрүүд нэлээд бий. 5.1 их наяд хөтөлбөрийн хүрээнд маш их хөрөнгийг тендергүй авсан . ОУ-д сэтгүүлчид, эдийн засагчидын хамтран байгуулсан, үйлдвэрлэгчидийг хаанаас бараа бүтээгдэхүүн худалдан авсан, хаана нийлүүлсэн гэдгийг бүрэн дүүрэн үе шаттай гаргах  хөтөлбөр байдаг. Энэ байгууллагатай холбоо тогтоож эрх баригчидын хулгайлсан хөрөнгийг ил болгох ажлыг үе шаттай хийнэ.  Сэтгүүлч та бүхнийг энэ булхай луйврыг ил болгоход хамтарч зүтгэнэ гэдэгт итгэж байна. 2015 онд 570 тэрбумыг халамжид зарцуулдаг байсан бол өнгөрсөн онд 2.7 их наяд болгож өсгөсөн. Энэ нь халамжаар далимдуулж ард иргэдийн санал сэтгэгдлийг худалдан авах, ард иргэдийг чимээгүй байлгах зэрэг арга явж буй юм.

Монгол Улс халамжийн эх орон болж дууслаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.