Орхон аймаг 300 тонн нөөцийн махыг худалдаанд гаргана
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Нөөцийн махыг худалдаалахтай холбоотойгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас “Жаргалант мах импекс” ХХК, “Эрдэнэт мах маркет” ХХК, “Эрдмийт” ХХК-ийн махны үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.                 

Орхон аймаг энэ хавар 300 тонн нөөцийн махыг худалдаанд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн 31 цэгээр худалдан борлуулна. Ингэхдээ ангилан савласан 1 кг үхрийн мах 8200 төгрөг, 1 кг хонины мах 6900 төгрөг, 1 кг ямааны мах 6200 төгрөгөөр худалдаалахаар төлөвлөөд байна. 

 

Мэдээллийн төв 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.