Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ) “Олон улсын эвентийн холбоо”-ны албан ёсны гишүүн байгууллага боллоо. Ингэснээр Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах аялал жуулчлалын бүтээгдэхүүн, эвент арга хэмжээг олон улсын зах зээлд гаргах боломж нээгдэж байна.
“Олон улсын эвентийн холбоо” нь дэлхийн хэмжээний өргөн мэргэжлийн сүлжээтэй тул тус холбоонд гишүүнээр элссэнээр олон улсын салбарын мэргэжлийн хүмүүстэй холбоо тогтоож харилцах, гадаад сурталчилгаа, хамтын ажиллагааны өргөн боломж нээгдэж байгаа юм.