Б.Пүрэвдорж: ТӨК-иудын дарга нар 200 саяар авсан автомашиныг хоёрхон жил уначхаад буцаан 5 саяар хувьдаа авдаг
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нэлээд ширүүхэн байр суурь илэрхийллээ. Тэрбээр ТӨХК-иуд төрийн өмч биш хувийн өмч болсон!! Улстөрчид “цүнх баригч”, хамаатан садан, найз нөхдөө аваачин тонон дээрэмддэг!! 200 саяар авсан автомашиныг хоёрхон жил уначхаад буцаан 5 саяар хувьдаа авдаг үзэгдэл газар авсан!!

Төр өмчтэй байхын “буян”-г хэн хүртдэг юм бол...

Төрийн өмчийн, орон нутгийн өмчийн болон хамтарсан төрийн оролцоотой нийтдээ 500 гаруй компани байдаг. Энэ 500 гаруй компани төрийн өмчийн байхаа больсон. Энэ бол цэвэр хувийн өмч болсон. Өөрөөр хэлбэл одоо томоохон аж ахуйн нэгжийн захирлаар нь их хурлын сонгуульд явсан цүнх баригч нар. Орон нутгийн өмчит компаниуд дээр нь тухайн орон нутгийн засаг даргын болон иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчийн сонгуульд явсан хүмүүс бүгдээрээ очиж суудаг болсон. Тэгээд тэр цүнх барьсан хүнийхээ хамаатан садан, өөрийнхөө хамаатан садан найз нөхөд бүгдийг нь аваачиж байгаад тонон дээрэмддэг ийм ажиллагаа энэ төрийн өмчийн компани буюу хувийн өмчийн компани гэж нэрлэгддэг хувийн өмчийн компаниуд дээр бий болж байгаа. Тийм учраас одоо тэр хүмүүс чинь дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгаа. 200 сая төгрөгөөр авсан автомашиныг хоёрхон жил уначхаад буцаагаад 5 сая төгрөгөөр хувьдаа авч байгаа ийм үзэгдэл байж байгаа. Тэрэнд нь хариуцлага тооцохгүй болохоор ингээд идээд уугаад байж болдог юм байна гэдэг ийм үзэгдэл газар авч байгаа. Энэ явдалтай хамгийн гол нь аудитын байгууллага тэмцэх ёстой. Тодорхой баримтууд гаргаж ирэх ёстой. Энийгээ хийхгүй байна. Тийм учраас энэ аудитын байгууллага тун ойрын үед энэ 500 компаниуд дээр аудитын шалгалт бүрэн оруулаад ялангуяа төрөөс татаас авдаг энэ компаниудыг бүгдийг нь хувьчлах энэ ажиллагааг хийх ёстой. Өөрөөр хэлбэл төр тодорхой хэмжээний хөрөнгө гаргадаг. Тэр хөрөнгийг нь тэр компаниуд нь хувьдаа очоод тэр мөнгөн дээрээ тодорхой хэмжээний хэмнэлт хийгээд ажилладаг ийм тогтолцоог бүрдүүлэхгүй бол бид нар төрийн өмчийн компаниудаар тонон дээрэмдүүлсээр байгаад дуусах нь. Одоо энэ компаниуд чинь хэрээс хэтрээд шилэн дансны тухай хуулиар шилэн тодорхой мэдээллээр олон нийтэд ил болж байгаа. Тийм учраас энэ ажил дээр маш яаралтай ялангуяа татаас авдаг компаниудыг эхний ээлжинд хувьчлах энэ саналыг аудитын байгууллага засгийн газарт гаргаж энэ асуудлыг шийдэх эрхтэй гэж үзэж байна баярлалаа.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол
1 жилийн өмнө
66.181.191.243
Идэж уух,хулгай хийж мөнгөжих хүмүүст төрд гарч бна.ичих булчирхайгүй хүмүүс