БАРИМТ: Хатуу хөл хорионы үеэр ГУДАМЖНЫ НЭР ӨӨРЧЛӨХ ажилд 70 сая төгрөг зарцуулжээ...
З.Батхуяг
Тойрогт нь, Үйл явдал
/
2 жилийн өмнө

Архивын Ерөнхий газраас 2020 оны 12 сарын 10-нд Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Голомт банкны 1135004534 тоот данс руу 70 сая 360 мянган төгрөгийг гудамж талбайн хаяг өөрчлөх үйлчигээний төлбөр хэмээн шилжүүлжээ. Тус байгууллагын ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛД 70 сая 360 мянган төгрөгийг “гудамж талбайн хаяг өөрчлөх үйлчилгээний зардал” гэсэн утгатайгаар гүйлгээ хийжээ.

 Үндэсний архивын газар ийм жижиг аж ахуйн ажилд оролцох байгууллага мөн үү гэдэг асуулт яах аргагүй урган гарна. 2020 оны 12 дугаар сард Монгол улсад коронавирусийн цар тахлын дотоодын халдвар дэгдчихсэн, Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байсан үе. Иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, бүх аж ахуй нэгжүүд үүд хаалгаа бариад ХОРИОНД орчихсон тэр цаг үед ГУДАМЖ ТАЛБАЙН НЭР ХАЯГИЙГ төрийн байгууллагууд өөрчилсөн гэхэд итгэхэд бэрх юм.

Үнэхээр тийм ажил хийсэн юм бол ХААНАХЫН АЛЬ ХЭСГИЙГ, АЛЬ ДҮҮРГИЙН ХЭДДҮГЭЭР ХОРООНЫ ямар байшин, хашааны НЭР ХАЯГИЙГ ӨӨРЧИЛСӨН юм бэ гэдгийг Архивын газрын дарга ноён С.Энхбаатараас ТОДРУУЛАХСАН.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
66.181.161.92
СХДийн 33р хороонд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр байна. Манай хорооноос өчигдөр мэдэгдэл ирсэн. Дэлгүүрийнхээ гаднах хаягын том үсгэн асдаг гэрлээр солихгүй бол дэлгүүрийн зөвшөөрлийг чинь цуцлана гэж. Гэтэл дэлгүүрүүд энэ цаг үед ямар байдалтай байгааг мэдэж байгаа юм уу. Өрнөөс өрний хооронд. Дэвтэр дүүрэн өр. Хоолны юм зээлээч гэсэн хүмүүсийн өрийг хардагч болоосой. Юм л болвол зөвшөарөлтэй чинь ярина гэх юм. Тийм л хэцүүхэн харагдаж байгаа юм өөрсдөө солиод өгчихөөч.
Зочин
2 жилийн өмнө
66.181.161.92
Өөрсдөө соь гэсэн мэдэгдэл ирсэн схдийн 33р хороо. Сольсны дараа миний хийсэн ажил гээд явах юм байна даа. Хахаха ичээч. Схдийн 33 хорооны дарга тэмүгээ
Зочин
2 жилийн өмнө
202.55.188.41
За ингэж заваардаг л байхгүй юу эд нар??? Яаядаа та нарыг??? Та нараас болж Улс оронД ШУДАРГА ЁС Хөгжихгүй байна??? Гахайнуудаа????
Зочин
2 жилийн өмнө
202.126.89.164
Өөр хийх юм олдохгүй байгаа юм байх даа чааваас
Зочин
2 жилийн өмнө
202.126.88.196
Chono boroonoor
зочин
2 жилийн өмнө
202.9.40.129
чоно борооноор гэдэг шиг болих хэрэгтэй ш дээ