Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа
.
Үйл явдал, Үйл явдал
/
9 сарын өмнө
ЭМДҮЗ-ийн 2021 онд шинээр баталсан "Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 03-р тогтоолыг
хөрсөн дээр нь хэрэгжүүлэн иргэн-даатгуулагчдад хүргэн ажиллахад Эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг хамгийн чухал байдаг.
? Тиймээс ЭМДЕГ-аас гэрээт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд 2021 оны ЭМДҮЗ-ийн 03-р тогтоолыг танилцуулах, цогц мэдлэг олгох, тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай зүйлсийн талаарх нэгдсэн сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
? Энэ хүрээнд ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газар болон Олон нийттэй харилцах хэлтэс хамтран Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийт эмч, мэргэжилтнүүдэд ЭМД-ын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд, иргэдэд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нэхэмжлэх, оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг тооцох зэрэг олон сэдвийн хүрээнд ЭМД-ын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.
? Та байгууллагынхаа ажилтан, албан хаагчдад ЭМД-тай холбоотой онлайн болон биечлэн сургалт авахыг хүсвэл ЭМДЕГ-ийн Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 дугаарт ажлын цагаар холбогдон мэдээлэл аваарай.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.