М.Оюунчимэг: Сэтгүүлчдийг мэргэжлийнхээ ажлыг хийсний төлөө буруутгах ёсгүй
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

“Хил хзягааргүй сэтгүүлчид” Олон улсын байгууллагаас сар бүр гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексийн үзүүлэлтээр үзэхэд энэ төрлийн хэргийн тоо эрс өссөн үзүүлэлттэй гарсан.  2015 онд манай улс дэлхийн бусад орнуудтай харьцуулахад 54 дүгээр байранд ордог байсан бол энэ үзүүлэлт өнөөдөр 73 дугаар байр болон ухарсан байна. Шүүхийн мэдээллийн сангаас аваад үзэхэд сүүлийн нэг,хоёр жилийн дотор л гэхэд сэтгүүлч хүн хардах эрхээ эдлэснийхээ төлөө 32 сэтгүүлчийг торгох тодорхой хэмжээний арга хэмжээ авсан үзүүлэлттэй байгаа юм. Ирж байгаа гомдол мэдээллийг харахад 3/1 нь улстөрийн өндөр албан тушаалтны гомдол байсан. Сэтгүүлчийн ёс зүйд бол хардах эрх байдаг. Б.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн тухайн хүний гүйцэтгэж байгаа албан тушаалтай нь холбогдуулж хардах эрхээ эдлэсний төлөө гүтгэх гэдгээр буюу зөрчлийн хуулийн 6.21-ээр сэтгүүлчид маань буруутан болох энэ үзэгдэл тоон үзүүлэлтээрээ ч манайд өсөөл байгаа нь Олон Улсын хэвлэлийн байгууллагуудаас гарсан судалгаанаас харагдаж байгаа учраас бид сэтгүүлчдэд хардах эрхийг нь өгье. Зөрчлийн хуулиар бол сэтгүүлчдийг мэргэжлийнхээ ажлыг хийснийхээ төлөө буруутгах ёсгүй гэж үзэн энэ хуулийг санаачилсан байгаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.