Хотын гэрэлтүүлгийг 6-р сарын 20-ны дотор бүрэн засварлана
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Аймгийн хэмжээнд байгаа нийт гэрэлтүүлгийн эвдрэл гэмтлийг ирэх 6-р сарын 20 гэхэд бүрэн засварлаж дуусахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт нийт 7 байрлалд 61 шонгийн гэрэлтүүлэг, 5 байрлалд гэрэлтүүлгийн кабел засварлажээ. 

Хотын гэрэлтүүлгийн хувьд оройн 19:30 цагт асаж, өглөөний 06:30 цагт унтрах, гэр хорооллын гэрэлтүүлэг оройн 19:30 цагт асаж шөнийн 02:00 цагт унтарч, өглөө  05:00 цагт асаж, 06:30 цагт унтрах тохируулгатай байгаа юм. 

 
Мэдээллийн төв

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.