С.Амардэлгэр: Цэцийн гишүүний асуудал Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгооноос болоод удчихлаа
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох чөлөөлөх тухай асуудлын хэлэлцээнээр  Дээд шүүхийн тамгын газрын дарга С.Амардэлгэр  үг хэллээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны 12 сарын 26-наар дуусгавар болсон. УИХ-ын Байнгын хорооны тухайн үед дарга хийж байсан Х.Нямбаатар гишүүн 2020 оны нэг болон тавдугаар сард улсын Дээд шүүхэд бичиг ирүүлсэн нь үнэн. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь 2020 оны долоон сард солигдсон. Үүний дараа УИХ-ын даргаас Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг санал болгох асуудлыг авч хэлцэх хэрэгтэй гэсэн бичиг ирүүлсэн.  Дээд шүүхээс санал болгож байгаа санал нээлттэй биш Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд санал болгож байгаа асуудлыг бид нар УИХ-ын танхимаар харж сонсох юм гэсэн санал олон нийтээс ирдэг. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг сонгох ажлыг нээлттэй явуулах үүднээс анхаарч ажиллаж байна гэдгийг уламжилсан байгаа. Энэ ажлын хүрээн Дээд шүүх анх удаа Үндсэн хуулийн болон сонгуулийн төв байрны гишүүнийг санал болгохтой холбоотой олон нийтэд зарлахтай холбоотойгоор нээлттэй байдалруу шилжиж ажилласан. Энэ ажиллагааны хүрээнд 18 хүн нэрээ дэвшүүлсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.