УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Гадаадад гацсан иргэдээ үе шаттайгаар татаж байгаа. Энэ ажлаа үргэлжлүүлэн яаралтай хийх хэрэгтэй. Ингэхийн тулд дотоодод гараад байгаа халдваруудаа хумих, вакцинжуулалтаа эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй.
Ирж буй хүмүүсээ хаана тусгаарлах вэ? Бөхийн өргөө болон Буянт-Ухаа 2 цогцолборт тусгаарлана гэж ярьж байгаа. Үүнийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэж ойлгож байгаа. Ганц нэг эрсдэлтэй хүнээс тэр олон хүмүүс халдвар авах магадлалтай. Энэ асуудлыг яаж шийдэх вэ ? Төсвийн хөрөнгөөр яг хичнээн вакцин авсан байна вэ гэдгийг УОК маш тодорхой хэлмээр байна гэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр байр сууриа илэрхийллээ.