Түр хорооны бүрэлдэхүүнд өмнө нь засгийн тэргүүнээр ажиллаж байсан, засгийн тэргүүнээр ажиллаж байхдаа өөрийнхөө гурван сайдын хамтарсан ийм тушаал гаргаж Оюу-Толгойн ордод зардлын хэтрэлт зөрчил олон асуудлуудыг ил болгож байсан, Алтанхуяг гишүүнийг түр хороонд оруулах саналыг дэмжиж байна. Мөн эдийн засгийн байнгын хороог ахлаж байгаа Ж.Ганбаатар гишүүний түр хороонд нэмэгдүүлж байгаа асуудлыг дэмжинэ. У.Хүрэлсүх засгийн газрыг тэргүүлж байхдаа энэ алдагдсан орд баялагуудаа төр ард түмнийхээ мэдэлд авах ялангуяа Оюу-Толгойн асуудлаар маш тодорхой байр сууриа мэдэгдсэн. 2018 оны Оюу-Толгой Ри-Тинтогийн хариуцсан захирал “Эзэн нь юм аа мэдэж, Эрэг нь усаа хашна” гэж маш тодорхой байр сууриа илэрхийлсэн.