Ж.Мөнхбат: Чингис хааны нэр, Төрийн сүлдний зурагтай АРХИ ҮЙЛДВЭРЛЭХИЙГ эсэргүүцэж байна
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хууль санаачлагч Х.Нямбаатар танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: рхи үйлдвэрлэж буй компаниуд төрийн сүлд, бэлгэ тэмдэгтэй архи үйлдвэрлэж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Дэлхий дээр бид Чингис хаанаараа бахархдаг ард түмэн. Гэтэл энэ түүхт хүний зураг хөрөг, нэртэй архи үйлдвэрлэж, хүнийг хогийн сав руу хаяж байна. Энэ асуудлыг хуульд тусгаж өгсөн үү. Төрийн соёмботой архи хүртэл үйлдвэрлэсэн. Өнөөдөр манай улсад хорт хавдраар маш олон хүн нас барж байна. Архидан согтууралтын улмаас гэмт хэрэг үйлдэгдэж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.