С.Одонтуяа: Үндэсний эв нэгдлийг бусниулах байгууллагуудаас санхүүжилт авахыг хориглодог хууль оруулахыг дэмжихгүй байна
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

7.2.1 дээр санал байна. Би уг нь ажлын хэсгийн гишүүн. Надтай хүний эрхийн форумийн маш олон гишүүн байгууллагууд уулзсан. Д.Цогтбаатар даргын хэлж байгаагаар өөр хуулинд тусгагдсан заалтыг  давхар тусгах шаардлагагүй гэдэг дээр зарчмын санал байна.

Би ажлын хэсгийнхэнтэйгээ яриад дэмжигдсэнгүй. Энийг эцсийн хэлэлцүүлэг дээр ярьж хэлэлцэх эсвэл протоколд тэмдэглүүлэх хэрэгтэй байна.

7.2.1 дээр Гадаад Улсын Тусгай албанд түүний халхавч байгууллага, үндэсний эв нэгдлийг бусниулах байгууллагуудаас санхүүжилт авахыг хориглоно.

Энэ хуулийг оруулах шалтгаан байхгүй яагаад гэвэл энэ хууль өөрөө мөнгө угаах болон терроризмийн санхүүжилттэй тэмцэх хууль.  Бусад хууль тогтоомжуудад нарийвчлаад тусгасан байхад энийг заавал Төрийн Бус Байгууллагууд дээр хорих нь буруу гэдгийг энэ форумийн гишүүн байгууллагууд ажлын хэсэгт ирүүлсэн. Энэ асуудлыг онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл бусад хуулиудтай давхцаж байна. Үүнд бусад хуулийн зүйл заалтыг давхардуулан заахгүй гэсэн хуулийг зөрчиж байна.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.