СЭДЭВ: Ц.Тувааны талын АН-ынхан олон хүн цуглуулж Засгийн газрын шийдвэрийг ЗӨРЧЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал, Тойрогт нь
/
1 жилийн өмнө

Хууль бус Ардчилсан намын ээлжит бус их хурал Дүнжингарав захын авто зогсоолд боллоо. 21 аймаг, 9 дүүргээс гишүүнчлэлийн 1210 хүн оролцоо. Тэд хэдийгээр ПСR шинжилгээгээ өгсөн гэх боловч хэд хэдэн хүнээс Коронавирусийн халдвар илэрсэн гэж мэдээлэл байна. Монгол Улс 2020 оны 11 сард дотоодын халдвар тархсанаас хойш өнөөдрийн 11 цагийн байдлаар 9598 хүнд Коронавирусийн халдвар авсан гэдгийг Эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. 

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссийн  хуралдаанаар олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, сургалт, уулзалтыг  зохион байгуулахыг хориглосон. Тухайлбал, нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэхээр захирамж гаргасан. Гэтэл уг шийдвэр хэрэгжиж эхлэх эхний өдөр буюу өнөөдөр АН-ын ээлжит бус их хурал болж 1210 төлөөлөгч оролцсон юм. Засгийн газрынхаа шийдвэрийг улс төрийн сөрөг хүчин, томоохон нам зөрчих нь иргэдийн дургүйцлийг хүргэж байна.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
103.26.195.50
Амьдралдаа үзээгүй хурал болсон. Ардсан намын лидер Бат-Үүлийг яриулахгүй байгаа нь залуучууд ямар их ухамсрын доройтолд байгаагаа харуулав.
Zochin
1 жилийн өмнө
66.181.185.230
Arga hemjee avaach ed nart davarsan muu gahainuud yumaa
Зочин
1 жилийн өмнө
202.126.88.235
Өчигдөр жагар, Ууганбаяр ыг баривчилж шүүгээд сүйд байсан биз дээ нөгөө цагдаа нар хаачив аа
Мөнх
1 жилийн өмнө
103.57.94.109
Мөнгөний хүч харагдаж байнадаа , танил технолог
Нэр
1 жилийн өмнө
202.55.188.107
Энэ намаас гарахгүй юм гэж байхгүй
зочин
1 жилийн өмнө
59.153.87.44
Угаасаа Эрдэнийн бууний нохой Бат үүлийг юуг нь яриулах юм цагийн гарз