Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Ганзориг: Цэрэг нас барсан нь бидний үйл ажиллагааг эрчимжүүлэхэд НЭЛЭЭД ТҮЛХЭЦ болж байна. Цэрэг, батлан хамгаалахын салбарт гарсан зөрчлүүд үнэхээр харамсалтай үйлдэл. Сүүлд цэрэг амь эрсддэг нь бидний ажилд нэлээд түлхэц болсон. Зэвсэгт хүчний ёс зүйн асуудал нь дан ганц биднээс хамааралтай зүйл биш. Бид үнэхээр дангаараа барахгүй шүү. Дарга удирдлагууд нь үнэхээр сайн ажиллаа гэхэд бүрэн гүйцэт шийдэгдэхгүй гэлээ. 2018, 2019 онд гэмт хэргийг хамгийн оргил үе байлаа. Харин 2021 онд тавин хувь буурсан.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Та буруу ярьж байна. Яахаараа цэрэг үхэхээр та нарын ажилд түлхэц болдог юм айн. Буруу зүйлийг оргил үе гэх чинь бас буруу гэдгийг хатуу шүүмжиллээ.