Ц.Мөнхцэцэг: Цэргийн албанд зодуур давж цэрэг болно гэсэн хэвшмэл ойлголтыг хая
.
Ярилцлага
/
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг

Зэвсэгт хүчний анги салбаруудад хугацаат цэргийн албан хаагчдыг цэргийн дэг нэрийн дор дарамталж хор хохирол учруулж байгаа бөгөөд амь насанд халдаж байгаа хэрэг удаа дараа гарч байгаа юм. Энэ нь Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний эрх чөлөөний ноцтой зөрчил. Цэргийн дэглэм гэдэг бол хүнлэг бус харьцаж эрүүдэн шүүмжтэй холбоотой нэг хэлбэр болчхоод байна. Зарим цэргийн албан хаагч иргэдийн тодорхой хэсгийн хувьд цэрэгт дэг байх ёстой хал үзэж зодуурыг давж байж хүн болно гэдэг ойлголтыг одоо хүлээн зөвшөөрөх ёсгүй. Монгол улс Ардчилсан хүний эрхийг хангасан улс болоод 30 жилийн нүүр үзэж байна. Дарангуй дэглэмийн үеийн хэвшил болсон уламжлалт ойлголтыг халах ёстой. Ийм учраас Хүний эрхийн дэд хурал дээр ямар асуудал болохгүй болоод энэ дэг одоо хүртэл байгаад байгаа юм бэ... Хууль байна уу бодлого байна уу эсвэл тухайн батлагдсан цэргийн журмын дүрэм байна уу...эдгээр зүйлийг ард түмэнд нээлттэй хэлж мөн бид нарт санал гомдлоо хэлнэ үү... Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17-р зарлагын нэгдүгээр хавсралтаар цэргийн дотоод албаны дүрэм гэж гарсан байгаа. Эдгээр дүрэм хэрэгждэг бол цэргийн дэглэмийн эсрэг болон  сэтгэл зүйн болон бусад үүргийг зааж өгсөн байгаа. Тухайлбал цэргийн албан хаагч цол харгалзахгүйгээр Монгол улсын Хууль тогтоомжид заасны дагуу дүрэм журмаа биелүүлж хэрвээ зөрчих юм бол хариуцлага хүлээнэ. Ангийн сэтгэл зүйч гэж ажиллах ёстой. Гэтэл энэ дүрэм чинь яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ...

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.