С.Чинзориг: Хоршоо өөрийн ХӨРӨНГӨТЭЙ болж арилжааны банкнуудаас зээл авах боломж олгоно
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн С.ЧинзоригХоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Хоршоод арилжааны банкнуудаас зээл авч чаддаггүй дутагдалтай асуудал байгаа. Шинэ хуулиар хоршоо өөрийн гэсэн хөрөнгөтэй байна гэж зохицуулсан. Гишүүдийнхээ оруулсан хөрөнгөөр хоршоо хөрөнгөтэй болоод хоршооны нэр дээр тухайн хөрөнгийг бүртгэж өгдөг болъё. Ингэснээр хоршоо өөрийн нэрээр арилжааны банкнуудаас зээл авдаг байх боломж олгоно.

Гишүүддээ үйлчилж байгаа хоршооны зуучлалын үйлчилгээнээс нэмэгдсэн өртгийн албан татвар авдаггүй байх зохицуулалт хуульд орсон.

 Ноолууртай холбоотой асуудал бий. Ченжүүдэд зарчхаар татвар авдаггүй, хоршоо аваад зуучлаад үйлдвэрт борлуулахаар дамжуулан борлуулалт гэж тооцоод НӨАТ авдаг асуудлыг цэгцэлнэ.Хоршоог төрөөс бодлогоор зайлшгүй дэмжих шаардлагатай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.