Ц.Туваан: АН-аас 50 мянган ам.доллар байтугай 50 ам.доллар ч төлж юм хийлгээгүй, манайх тийм баян нам биш
.
Үйл явдал, Үйл явдал, Ярилцлага
/
1 жилийн өмнө


УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Энгийнээр илэрхийлбэл, энэ нь нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан эрхмүүд дахин нэр дэвших эрхгүй гэсэн утга бүхий Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт юм. Уг дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн билээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Монгол Улсад нэг намын дарангуйлал тогтлоо. Энэ үйл явц УИХ-ын чуулганаар ороод явж байна. Цэцийн хуралдаанаас гарсан шийдвэр үүнийг баталж байна. Цэцийн дунд суудлын хуралдаанаас гарсан хууль бус асуудлыг байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа нь хууль бус юм. Бага суудлын хуралпдаанаас гарсан шийдвэр яасан бэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 5 хүний нэр дэвших эрхийг хасах зорилготой байсан юм уу. Цэц ямар хурдан дүгнэлт гаргадаг болсон юм бэ. Үндсэн хуульд зөвхөн нэг удаа зургаан жилээр гэж заасан. Зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч байгаа юм уу. Байхгүй заалтыг орхисон гэдэг дүгнэлтийг цэц бидэнд явуулж дахин нэмүүлдэг болсон юм уу. Парламент өөрөө хууль батлах ёстой. Парламентын засаглал хаана байна. 2025 он гээд байгаа юм бол 2025 онд хэрэгцүүлэх хууль өргөн барина. Тэгээд та нар ийм хурдан хэлэлцээд өгөөрэй.  

АНУ-ын BCI компанитай 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан гэж ярилаа. АН-аас 50 мянган ам.доллар байтугай 50 ам.доллар ч төлж юм хийлгээгүй. Манайх тийм баян нам биш. Ер нь Улс төрийн намуудын тухай хуулийг яаралтай хэлэлцэх ёстой. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.