Г.Занданшатар: Ц.Туваан гишүүн ээ!! Намаа шинэчил. Нам доторх бузар булхайгаа битгий бусад руу чих!!
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх гэсэн ч СЕХ С.Эрдэнийг бүртгэж авлаа. Ингэснээр АН доторх эрх мэдлээ булаацалдсан тэмцэл хуваагдал улам хурцдаж, УИХ-ын бүлгий гишүүд нь өлсгөлөн зарлаж, Д.Сүхбаатарын талбайд хонолоо.

Хувиарын дагуу хуралдаж байгаа хаврын чуулганы хуралдаанаар чухал хуулийн төсөл хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан чуулганы хуралдаанд хуулийн төсөл танилцууллаа. Тэр үеэрээ “МАН-ын дарга У.Хүрэлсүх ээ, УИХ-ын дарга Г.Занданшатар аа, шударга ёс, хуулийн засаглал чинь хаана байна вэ... Нэг намын дарангуйлал тогтоод удаж байгаа юм байна гэдгийг энэ индрээс ард түмэндээ мэдэгдье. УИХ-ын гишүүний бие унаа халдашгүй гэдэг чинь худлаа юм байна. Ш.Адьшаа гишүүний гарыг мушгисан. Намайг яасныг та нар харсан биз дээ. Танай нам хуульт ёсыг гажуудуулж байна. Монгол Улсын их хуралд хууль зүйн байнгын хороо гэж байдаг юм бол, С.Бямбацогт даргаа, Хууль зүйн яам гэж байдаг юм бол Х.Нямбаатар сайдаа хуулийг хэрэгжүүл. Бид өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ үүгээр мэдэгдье. Би үгээ хэлж байна. Та битгий дарангуйлаад

” гэлээ. Түүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ бол хууль баталдаг, баталсан хуулиндаа хяналт тавьдаг байгууллага. Танай намын дотоод асуудлыг УИХ-ын гишүүд бид яаж мэдэх юм бэ... Эрх мэдлээ булаацалдсан, хагарч буцсан энэ намынхаа асуудлыг та нар өөрсдөө дотооддоо шийд. Намынхаа бузар булай, хамаг муу муухайг бидэн рүү чиглүүлэх хэрэггүй. Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэж байна. Гэхдээ УИХ бол нэг намын асуудлыг шийддэг байгууллага биш” гэдгийг онцолоо.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
202.9.40.162
Зөв шүдээ, нам доторх бугшсан буглаагөө өөрсдөө цэвэрлээ
Зочин
1 жилийн өмнө
202.9.40.162
Зөв шүдээ, нам доторх бугшсан буглаагөө өөрсдөө цэвэрлээ
Зочин
1 жилийн өмнө
59.153.112.24
өөрсдөө дотроо учраа олооч
Ардчилагч
1 жилийн өмнө
202.126.89.34
Туваан чиний өөрийн чинь алдаа, ургашгүйгээс бүх юм болж байгаа юм ш дээ. Намын тамга гардуулаад өгч байхад тэр дор нь гялалзуулаад бүх юмаа жин тан болгоод авч байхгүй, энэ их хугацаанд юу хийж байсан юм бэ. Одоо ингэж боож үхэж, босож оргох гэж явахгүй байх мөн ч их цаг хугацаа өнгөрсөн дөө.
Зочин
1 жилийн өмнө
202.126.89.34
Та нар УИХ ын гишүүний намба төрх алга байна шүү дээ. Бусдыг хүчээр хууль бус юм хийлгэх гэж дарамтлах, өөрсдөө намаа нурааж хаячихаад бусад руу дайраад байдаг.
Зочин
1 жилийн өмнө
150.129.142.249
Ийм хогийн УИХ-ын гишүүн АН дотор л байна. Өөрсдөө хагарлаад УИХ руу тэнэг чихдэг толгой. Эхнэр бид 2 муудалцаад байна гишүүнээ...
..,
1 жилийн өмнө
202.55.188.90
Туваан хөөрхий ямар эрх мэдэл байх биш. Яв гэсэн газард нь явж, хий гэснийг нь хийж яваа өөхөн хүүхэлдэй, махан бөмбөөлэй. Цаад духаараа харсан төвдөд л хэл дээ.