ӨЛСГӨЛӨНГИЙН эсрэг ЦАТГАЛАНГИЙН байр суурь!!!!
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал
/
8 сарын өмнө
УИХ- дахь Ардчилсан намын 10 орчим гишүүд Сүхбаатарын талбайд Ардчиллаа аваръя нэртэй улстөрийн нойтон өлмгөлөн зарлаж байгаа. Тэдний тэмцлийг олон нийт тийм ч сайн дэмжихгүй байгаа. Харин сөрөг намынхан буюу эрх баригч намын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.
 
УИХ-ын дарга Г.Занданшатар: 
 
Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэйгээ очиж уулзлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх талаар Ардчилсан Нам дотроо ярилцаж, өөрсдөө асуудлаа шийдэх ёстой. Өөр бусад асуудал байвал танхим дотроо хамтраад ярилцах нь зөв гэсэн байр сууриа илэрхийллээ. Өнөөгийн энэ байдлаас МАН-ын, АН-ын, ардчиллын нэр хүнд л хохирно. Эцэст нь Монгол Улс, Монголын ард түмний эрх ашиг хохирно 
 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
 
УИХ-ын дарга Г.Занданшатар өлсгөлөн зарласан гишүүдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Нөхөддөө хандаж “ Улс төрийн нам, аль нэг ТББ ч адилхан дотороо учир зүйгээ олох нь чухал аль нэг тал нь ухаан зарж түрүүлж буулт хийж эв зохицолоо олно түүнээс хоёр тийшээ харж суугаад үр дүнд хүрэхгүй хэн нэгнээр хөндлөнгөөс шийдүүлнэ гэвэл бүр ч бүтэхгүй” гэдгийг зовлон үзсэн хүний хувьд миний бие сайн хэллээ.
 
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 
 
1. Ардын нам Ардчилсан намыг “устгах” ямар ч алхам хийгээгүй, хийхгүй, хийх боломжгүй шүү дээ!
2. Ардчилсан нам бол Монголын өнөөгийн улс төрийн тогтолцооны гол тулгуур баганын нэг. Энэ хүч унавал нөгөө багана болох Ардын намд ч хортой нөлөөлнө. Ардчилсан нам дүрэмтэй, үзэл санаа, дүрэмдээ захирагдсан эвтэй, гишүүд нь сахилгатай, төрийг засаглах чадавхтай байхыг хүснэ, би.
3. С.Эрдэнэ даргатай гэх АН, О.Цогтгэрэл даргатай гэх АН буй болоод удирдлага-зохион байгуулалт, гишүүд дэмжигчид нь бодитойгоор хуваагдаад байгаад МАН-ыг эрх баригч хүчнийх нь хувьд буруутгах нь намын доторх эрх мэдлийн тэмцэлдээ аль нэг тал нь давуу байдал олж авах гэсэн улс төрийн акц гэж үзэж байна. Үнэндээ Ардчилсан намыг “тамга, бүртгэл” л хуваагаад байна уу, эрх ашгийн (Элбэгдорж, Баттулгын) зөрчил мөргөлдөөн хуваагаад байна уу, эсхүл Ерөнхийлөгчийн сонгууль л зөрчилдүүлээд байна уу?!
4. Миний хувьд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүддээ хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ юун түрүүн намын үндсэн дүрэм, хуулийн хүрээнд үүссэн дотоод асуудлаа улс төрийн соёл, зөвшилцлөөр шийдэхийг уриалж байна. Сонгуульд орохоос өмнө Ардчилсан нам намаа элдэв маргаангүй цэгцлэх, бэлтгэх ёстой байсан шүү дээ!
5.Мэдээж МАН-ын зарим гишүүд АН-ын дотоод асуудлын талаар өөр өөрийн байр сууриар хандаж байгаа. Гэлээ гээд үндсэн суурь асуудал нь АН-ын дотоод асуудал тул тэр хүрээнд өөрсдөө үүссэн маргаантай нөхцөл байдлаа зохицуулах нь шударга бөгөөд зохистой!
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
 
ӨЛСГӨЛӨН УЛСТӨР-ийн үймээнд тугаа булаалдан нанчилдаж, тамгаа булаалдан хэмлэлдэхээ болиосой АН-ынхан маань. Ардчилсан Монгол Улсын маань нэг тулгуур багана нь юмсан. Эвдэрч биш эвлэлдэж л улсаа тулна шүү дээ... Бид нэг л эх оронтой билээ...
 
МАН-ын ЕНБ дарга Д.Амарбаясгалан: 
 
Дотооддоо үүссэн талцан хуваагдлаа бусдад нялзаахгүй байж, улс төрийн соёлыг эрхэмлэн харилцан хүндэтгэлтэй хандахыг Ардчилсан намын зарим гишүүдэд уриалж байна. Монгол Ардын нам Монгол улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуулийг шударга бөгөөд хуулийн хүрээнд зохион байгуулагдах ёстой гэж үзэж, бусад намуудыг хууль тогтоомжуудыг дагаж мөрдөн ажиллахыг уриалж байна.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.