Ц.Туваан: Дарангуй, коммунист намын эсрэг бол ҮХСЭН ч яахав
З.Батхуяг
Үйл явдал, Ярилцлага
/
1 жилийн өмнө

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ээлжит хуралдаанаа төв талбайд хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Ардчилсан намын тамга тэмдгийг хуруамчаар үйлдэж, улсын бүртгэлийн газраас лавлагаа авч, хүчин төгөлдөр тамгыг хүчингүй болгосон үйлдлийг л эсэргүүцэж байна. Нэг намын хэт дарангуйлал тогтох үндэслэл бүрдчихлээ. Энэ коммунимт, дарангуйллын эсрэг бол энэ талбайд ӨЛСӨӨД ҮХЭН Ч ЯАХАВ.  Бидэнд алдах юм байхгүй. Хууль л тэгш, шударга үйлчилдэг нийгмийг бүтээхийн төлөө тэмцэж байна. Н.Алтанхуяг гишүүний материалыг авчихсан мөртлөө бүртгээгүй. СЕХ-ны тогтоол ирсэн. Нэгэнт тогтоол гараад явчихлаа. Одоо бол бид МАН-ын дарангуйллын эсрэг л тэмцэнэ. Бидний тэмцэл зогсохгүй үргэлжилнэ. УИХ-ын дарга төв талбайд ирсэн. Ирээд ажлын хэсэг байгуулъя гэсэн. Бид уулзаж байгаа ч олигтой үр дүнд хүрэхгүй байгаа. Тэр уулзалтын үеэр нэг аяга бүлээн ус уучихсан чинь зургийг минь сошилаар сэвж, нэлээд явууллаа. Бид хоолноос болж үхдэг эрчүүд биш...” гэсэн хариултыг өглөө.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.