Дэлүүн сумын эрүүл мэндийн төвд ФУРГОН автомашин олголоо
З.Батхуяг
Үйл явдал
/
1 жилийн өмнө
 
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлт хийх ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус аймгийн Дэлүүн сумын эрүүл мэндийн төв Фургон маркын түргэн тусламжийн автомашинтай боллоо.
 
Түргэн тусламжийн авто машиныг өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Данабек, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Нурка нар хүлээлгэн өглөө. Ийнхүү иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломж нээгдлээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.