Цар тахлын үед Дорноговь аймгийн удирдлагууд АХМАДУУДДАА 70 саяыг төсөвлөжээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
1 жилийн өмнө

Төрийн бүх байгууллага дэргэдээ АХМАДЫН ХОЛБООТОЙ. Энэ нь төрийн бус байгууллага. Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ийм хуулийн зохицуулалт бий.

Энэ дагуу Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал захирамж гаргаж 70 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэж өгчээ. Гэвч энэ мөнгөөр тухайн аймгийн ахмадууд юу хийсэн нь тодорхойгүй байна. Энэ аймагт шийдэх ёстой олон асуудал, ажил бий. Мөнгө санхүү хүрэхгүйн улмаас барилга байгууламж царцах, шугам хоолойн ажил гацах зэрэг хүндрэл саатал их гардаг. Ядаж ковидийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед эмч эмнэлгийн багийнханд халдвар хамгааллын хувцас, бээлэй, маск авах боломжтой мөнгийг ийнхүү үр ашиггүй зүйлд зарцуулсан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.