Д.Батбаатар, Г.Ганбаяр нарын БУСАРМАГ ҮЙЛДЛИЙГ Л.Энх-Амгалан, Г.Дамдинням нар таслан зогсоох уу
З.Батхуяг
Тойрогт нь, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Боловсролын яамныхан  их сургуулийнхаа газрыг дээрэмдэж авахаар санаархсан аж. Ингэхдээ Боловсрол, Шинжлэх ухааны яамны шинэ барилгатай болохын тулд нүгэлийн нүдийг цаасаар хуурна гэгчээр Боловсролын үнэлгээ, мэдээллийн цахим төв нэртэй тендер зарлажээ. Уг асуудлын эсрэг ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн багш нар эсэргүүцэл илэрхийлээд байгаа юм. Дээрх багш нар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон Байнгын хорооны дарга Г.Дамдинням нарт шаардлага хүргүүлсэн байна. Энэ талаар дээрх хоёр албан тушаалтан дараах байр суурийг илэрхийлжээ. 
 
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Г.Дамдинням
 
ШУТИС-ийн багш, оюутан, ажилтнуудаас ирүүлсэн хүсэлтүүдтэй танилцаад БШУ-ны сайдад яаралтай арга хэмжээ авах тухай албан тоот хүргүүллээ ✍️✍️
Тус сургуулийн хичээлийн IV байрны ашиглалтын хугацаа дууссантай холбогдуулан ТУЗ-аас яамны мэдэлд өгөх шийдвэр гаргасныг багш, ажилчид эсэргүүцэж, уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ ??
БСШУС-ын Байнгын хорооны даргын хувьд 180 багш ажиллагсад, 1000 гаруй оюутнуудын эрх ашигт нийцүүлэн тус сургуулийн газар дээр БШУЯ барилга барих тухай зөвшөөрөл өгсөн аливаа үйл ажиллагаа, шийдвэрийг цуцлах чиглэл өглөө‼️
? Инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг хамгийн том сургуулиа бид дэмжих ёстой болохоос хөрөнгө, газрын асуудалд нь оролцож багш ажилчид, оюутнуудыг бухимдуулах ёсгүй.
? Эрдэмтэн, багш, оюутнуудын асуудлыг судалж, оролцогч талуудын хамтын саналд үндэслэсэн шийдвэр гаргах хэрэгтэй.
? БШУ-ны сайд Л. Энх-Амгалан, ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, ректор Б.Очирбат нартай ажил хэргийн уулзалт хийж асуудлыг шийдвэрлүүлэх болно.
 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг нийтэлжээ.

Тэрээр, Боловсрол, шинжлэх ухааныхаа сөөм газрыг ч булаахгүй. Бас бусдад алдахгүй... Салбарынхаа санхүүгийн зөрчилтэй тэмцэж байгаа болохоос Боловсролын салбарынхаа газрыг булааж, их дээд сургуулиа нураахдаа арай ч тулаагүй...

Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төвийн барилгыг ШУТИС-ийн 4 дүгээр байрны газарт барихгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Олон нийтийн сүлжээгээр "Салбараа хүлээн зөвшөөрдөггүй сайд Их дээд сургуулиудыг хааж эхнээс нь нураахыг зэхэж байна" гэдэг төлбөрт нийтлэл байгаа оноогүй шүү гэдгийг хэлье. Их, дээд сургуулиудын хууль бусаар "хулгайлагдсан газрыг" бүртгэж эхэлсний төлөө дайрч доромжилж болно. Гэхдээ Боловсрол, ШУ-ны сөөм газрыг ч бусдад алдахгүйн төлөө хамтдаа тэмцэх болно.

ШУТИС-ийн удирдлагуудын зөвшөөрлөөр бусдад алдагдсан газрын төлөө Түр хороо яамтайгаа хамтарч тэмцээрэй. Алдагдсан газраа эргүүлж авъя. Инженергүй улс хэзээ ч хөгжихгүй гэдэг үзэлдээ бат итгэнэ...хэмээн бичжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.