Н.Алтанхуяг: Урсгал зардал нь таван жилд 70 хувиар өсдөг ийм айл өөдлөх үү
Д.Лхам
Үйл явдал, Тойрогт нь, Ярилцлага
/
8 сарын өмнө
Н.Алтанхуяг: Зөвхөн урсгал зардлын хэмжээ таван жилийн дотор 70 хувь өсчээ. Ийм айл ер нь өөдлөх үү
 
Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл 2023, 2024 оны төсвийн төсөөлөл байна.
 
Ойрын гурван жилийн эдийн засгийн өсөлт бууралтыг хэрхэн тооцсон бэ. Он оноор нь тодорхой хариулт өгнө үү. Төсвийн алдагдлыг мөн яаж тооцож байна.
 
Ойрын гурван жил гурав орчим тэрбум ам. долларын өр төлөх байх. Үүнийг яаж төлөх вэ.Төсвийн байнгын хороонд энэ асуудлыг ярихаар ганц ч гишүүн асуулт асууж санал гаргаддаггүй нь харамсалтай. Ерөөсөө хэлбэр төдий болсон. Гишүүд ч сонирхохоо больсон. Шалтгаан нь нэг тоог баталж гаргачихаад төсөв өргөн барихдаа өөрчилдөг. Тэгэхээр үүнийг баталлаа ч яалаа, эс баталсан ч яалаа гэж идэрхгүй ханддаг болсон. Төсвийн сахилга батыг сайжруулах төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар хийж буй ажлынхаа талаар Сангийн яам танилцуулж байсан.
 
2016 онд урсгал зардал 6,7 тэрбум байсан бол таван жилийн дараа буюу энэ онд 11 их наяд 70 хувиар өссөн байна. Урсгал зардал нь таван жилд 70 хувиар өсдөг ийм айл өөдлөх үү. Өнгөрсөн жил цар тахал гэж 5,1 их наяд төгрөг зарцуулсан. Энэ чинь Монгол Улсын 2016 оны бүтэн жилийн орлоготой тэнцэнэ. Нэмээд 700 орчим сая ам.долларын зээл авсан. 500 орчмоор нь төсвийнхөө хагархай цоорхойг битүүлэх гэж оролдсон. Гэвч цаанаа мөн л цоорхойтой үлдсэн.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чулуунбат
8 сарын өмнө
202.21.109.37
Наад мэдлэг боловсролгүй, хүний дохиогоор хөдөлдөг ДУРАКУУдад хэлээд нэмэр байна уу?
Чулуунбат
8 сарын өмнө
202.21.109.37
Наад мэдлэг боловсролгүй, хүний дохиогоор хөдөлдөг ДУРАКУУдад хэлээд нэмэр байна уу?
Irgen
8 сарын өмнө
2600:8802:3500:fe00:1847:9326:9a34:2a0d
Ih hurald gar urguhuus uur medleggyi utsan hyyheldeinyyd baigaa ne daanch haramsaltai.shudarga esnii tuluu ih hurliig taraah heregtei.