С.Одонтуяа: Ашиггүй төрийн өмчит компаниуд бол төсвийн жинхэнэ "шимэгчид"
.
Үйл явдал, Ярилцлага
/
1 жилийн өмнө
Өмнөх оны тоонуудыг багахан өөрчлөөд тавьсан байна. Энэхүү мэдэгдлийг гаргахдаа өмнөх тоо хэмжээнээс өөр ямар төсөөлөл, шинэ арга хэлбэрийг хэрэглэсэн бэ. Хамгийн гол нь цар тахлын үеийн эдийг засаг. Цар тахлын эдийн засгийн онцлогоо огт тусгаагүй харагдаж байна. Гадаад өрийн нэмэгдлийн эрсдэл, ханшийн эрсдэл, инфляцийн эрсдэл гээд. Дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтөд зайлшгүй авч үзэх хүчин зүйл нь хөрш орнууд бол манай эдийн засгийн гол түнш, гадаад худалдааны түнш юм. БНХАУ болон ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн бодлого нөлөөг хэрхэн тооцсон бэ.
 
Төрийн өмчийн компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлнэ гэсэн байна. Үүнийг яаж нэмэгдүүлэх юм. 2024 он гэхэд хэдэн тэрбумын нөлөө үзүүлнэ гэж тооцож байна. Хаах юм уу зарах юм уу. Манай эдийн засгийг гол мэрж шимэгчилж байгаа юм бол ашиггүй төрийн өмчит компаниуд юм.
 
Газрын тосны хэмжээ буухаар орж ирсэн байна энэ яагаад ингэж бууж байгаа юм. Гурван иргэнд нэг төрийн албан хаагч байхаар байна. Төсвийн зарлага маш өндөр. Үүн дээр реформын чанартай өөрчлөлт хийх хэрэгтэй. Энэ бол шууд бус утгаараа бас л халамж. Татвар төлөгчдийн нуруун дээрх ачаа улам хүндэрч байна.
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.