“Өрх бүр хашаандаа мод тарья” аян Сонгинохайрхан дүүрэгт үргэлжилж байна. Аянаар мод тариад орхих биш ургуулахад анхаарч суулгац тус бүрт гэрчилгээ олголоо. Сайтар арчлан ургуулж чадвал 3 жилийн дараа гэхэд эхнээсээ жимсээ хурааж эхэлнэ.