Хилийн цэргийн 0166-р анги Цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан Хилийн 0166 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, албан хаагчид бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аймгийн удирдлагуудын зүгээс хүндэтгэл үзүүлж Талархал, 5 сая төгрөгийн батламж, дурсгалын зүйл гардууллаа.
 
Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөртөө “Хууль сахиулах, хил хамгаалах батлан хамгаалах, гамшгаас хамгаалах байгууллага иргэдийн хамтын ажиллагааг сайжруулж үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх” зорилт дэвшүүлж, аймгийг хөгжүүлэх жилийн төлөвлөгөөнд тодорхой арга хэмжээнүүдийг шат дараатайгаар тусган хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.