Үр хүүхдүүдээ Өвөр монгол, Төвд, Уйгарын хувь заяатай болгох ийм аюулд маш ойрхон болсон байна
.
Ярилцлага
/
8 сарын өмнө
Яаралтай эх орноо аврахгүй бол бид нар үр хүүхдүүдээ Өвөр монгол, Төвд, Уйгарын хувь заяатай болгох ийм аюулд маш ойрхон болсон байна гэдгийг хэлье

Монгол үндэсний нэг эд эс болж төрсөндөө бахархдаг. Ухаантай сайхан ээж аавын охин болж төрж монголын ард түмний хайр энэрлээр боловсрол олж эзэмшээд тэр дагуу улс орныхоо хөгжилд  хувь нэмэр оруулсандаа баярлаж явдаг юм. Миний хувьд эх эзэн Чингис хаан маань монгол улсын  үндэсний бахархал мөн. Яагаад гэвэл би бас гадаадад хоёр улсад сурч байлаа. Тэнд сурч байхад намайг Монгол гэхээр Чингисийн Монгол уу, Оросын Монгол уу, Хятадын монгол уу гэж асуух тохиолдол гарч байсан. Гурван сая гаруй ард түмнийг хүн шиг амьдруулах үүрэг нь төр засагт байх ёстой. Тэгэхээр бид нар хүн шиг сайхан амьдарч ээж ааваасаа өвлөж авсан газар нутгаа бүрэн бүтэн цэвэр онгон байгалиа энэ чигээр нь үр хүүхдүүддээ өвлүүлэх нь бидний үүрэг. Өнөөдөр ардын элч кино дээр гардаг шиг улс гэрийг төвхнүүлэхэд хүн бүрийн хүчин зүйл хэрэгтэй гэдгийг өнөөдрийн улс орны байдал харуулаад байна. Үр хүүхдүүд маань төрсөн газар нутагтаа эзэмшсэн мэргэжлээрээ улс орноо улам сайхан цэцэглүүлж улам илүү сайхан эх орныг өөрийнхөө үр хүүхэд ирээдүйн ач,зээ нартаа өвлүүлээсэй гэж бодож байна. 1995 оноос хойш улс орны амьдралд хууль зөрчих асуудал анх гарч эхэлснээс эхлээд ер нь сэтгэлээ чилээж үүний төлөө явж ирлээ. Тэгэхээр бид нар бол та бид бүгдээрээ энэ улс орноо хамтдаа сайхан байлгаж төрөө төвшитгөж түмэн олноороо амгалан амьдрах бол бид нарын хүн болж төрсний үүрэг гэж боддог. Монгол ардын зүйр цэцэн үгэнд хэрээ галуу дуурайж хөлөө хөлдөөнө. Эх эзэн Чингис хааны сургаалд бас харийг дуурайвал хөх монгол гутмуй гэсэн захиас байдаг. Тийм учраас нийт залуучууддаа хандаж хэлэхэд хамтдаа эх орноо гэр бүлээ хамгаалахын тулд залуус болгон өнөөдөр энэ улс орондоо анхаарлаа төвлөрүүлээд яаралтай эх орноо аврах нь чухал. Учир нь үр хүүхдүүдээ Өвөр монгол, Төвд, Уйгарын хувь заяатай болгох ийм аюулд маш ойрхон болсон байна гэв.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.