Ч.Хүрэлбаатар: Хориг гэдэг зүйлийн үнэ цэнэ өнгөрсөн дөрвөн жилд алга боллоо
.
Ярилцлага
/
8 сарын өмнө

УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хоригийн талаар үг хэллээ 

Хоригтой холбоотой зүйлийг улс төржиж хэлэх зүйл алга. Энэ хоригийг ерөнхийлөгчийн тавьж байгаа сүүлийн хориг гэж бодож байна. Харин хориг гэдэг зүйлийн үнэ цэнэ өнгөрсөн дөрвөн жилд алга боллоо.  Мөн хориг тавигдсаны дараа хуулийн мэтгэлцээн явагддаг. Гэтэл одоо хориг тавьсны дараа  бие биенийгээ гүтгэсэн зүйл явдаг болсон.  Цаашдаа хоригийг гурван зүйл дээр тулгуурлаж гаргахгүй байх хэрэгтэй. Үүнд хоригийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн УИХ-ын шийдвэр дээр бүгд саналаа өгч гаргасан шийдвэр тогтоол дээр нь хориг тавих бөгөөд хүндээр хориг тавихгүй, Үндсэн хууль цэцийн шийдвэртэй холбоотой ямар ч хориг байх ёсгүй. Төр засаглалын тэнцвэр, хууль ном журмын дагуу явна. Хориг тавьж улс төр гацаадаг, улс төр хийдэг зүйлийг болих хэрэгтэй гэж хэллээ.

 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.