УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайдаас 100 сая төгрөг нэхэмжиллээ
.
Үйл явдал, Тойрогт нь, Үйл явдал
/
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн С.Одонтуяа  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийнх нь нэр хүндэд халдсан хэмээн үзэж, шүүхэд хандсан талаараа мэдээлэл хийлээ. 

"Тавдугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг тайлагнах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ миний нэр хүндэд халдсан. ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд би нэхэмжлэл гаргасан. Нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, хариуцагчийг уучлал гуйлгах, мэдээлэл тараасан хэрэгслээрээ няцаалт хийх, мөн 100 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг би өрх толгойлсон ээжүүдэд туслах арга хэмжээнд зориулна. 

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэг жишээ боллоо. Холбогдох 10 гаруй байгууллагуудаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа вакцины асуудалд яг ямар саад учруулсан талаар бичиг гаргуулна. Сэтгүүлчидтэй ярьдаг асуудлыг тагнадаг болсон уу гэдгийг гаргаж тавина. Энэ улсад хууль гэж байна уу?

Хэн дуртай нь хүний утсыг чагнаад, шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гүтгэж болохгүй. Ерөнхий сайд, сөрөг хүчний гишүүн, УИХ-ын дэд даргын нэр хүндэд халдсан нь туйлын хариуцлагагүй явдал. Шүүхийн хянан шалгах хугацаанд энэ бүх асуудлыг хэлэлцэнэ. Надад ард түмний өмнө хийсэн гэм буруу байхгүй. УИХ-ын чуулганы үеэр  вакцины төсвийг суулгах, сонголт бий болгох талаар ярьж, хэлэлцсэн. Түүнээс биш миний хувьд ОХУ-ын Элчин сайдтай яриад вакцин гацаасан л байхгүй. ОХУ-ын Элчин сайдын яам руу албан бичгээ явуулсан" гэлээ. 

/2021.05.21/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.