Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн албан хаагчдыг ямар нэгэн шалгуур, шүүлтүүргүйгээр томилж байна.
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Монгол улс сүүлийн 30 жил сонгуулийн дараа улс төрийн албан хаагчдыг ямар нэгэн шалгуур, шүүлтүүргүйгээр томилж байна.
 
Уг асуудлаас болж Монгол төрийн нэр хүнд үгүй болж, улс төрийн албан хаагчдын ур чадваргүй байдал, хүнд суртал зэрэг буруу хэв маяг тогтоож байна.
 
Иймд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нартай хамтран улс төрийн албан тушаалтнуудад шалгуур тогтоох хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох Хуулийн төсөл өргөн барилаа.
 
Нийтлэг шаардлагад улс төрийн бүх албан тушаалтан хамрагдах бөгөөд тус шалгуурыг хангасан хүн улс төрийн албанд томилогдох боломжтой болох юм.
Харин Сайд, дэд Сайд, ЗГХЭГ-ын дарга, дэд дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдох хүнд тусгай шаардлага тусгаж өгөх бөгөөд тус шаардлагаар ажилласан жил, мэргэжлийн ур чадвар, зан байдал, ёс суртахууны доголдолгүй байх шаардлага тавьж байна.
 
Мөн бүх шатны Засаг дарга нар болон орлогч нарт тусгай шаардлага орууллаа.
 
Үүнд: Тухайн орон нутгийн онцлог өвөрмөц байдлыг мэддэг орон нутагтаа амьдардаг төрийн албанд ажилласан туршлагатай байх, зан байдал, ёс суртахууны доголдолгүй байх шаардлагатай.
Уг хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн албан хаагчид мэдлэг ур чадвартай, ёс зүйтэй, туршлагатай иргэд томилогдож иргэдэд үйлчлэх, ур чадвартай, мэргэшсэн төрийн албан хаагчидтай болох юм."

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.