Д.Сумъяабазар: Иргэн бүхэн өмчлөх эрхтэй газартай байгаа, тэр мэдээллийг ил тод болгох хэрэгтэй
.
Ярилцлага
/
8 сарын өмнө

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Туул голын эрэг дагуу газрын зөвшөөрөл олгосон асуудлыг цэгцлэхээ мэдэгдсэн бөгөөд газар дээр нь очиж ажиллаа.

Голын эрэг дагуу орон сууц барих нь газар хөдлөлтийн эрсдэлтэй. Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй газар хойгуураа Чингэлтэй хайрханы өврөөр байгаа. Хадтай, газар хөдлөлтийн зурвасаа хол газар шүү дээ. Хотыг хойноосоо сайхан харагддаг. Улаанбаатар хотод нэмж 0.07 газар дахин олгохгүй. 0.07 га газар олгоод байвал гэр хорооллын тэлэлт, түүнийг дагасан дэд бүтцийн дарамтын зардал тоймоо алдаж байна. Улаанбаатар хотод газар олголтыг энэ цагаас эхлэн зогсоох хэрэгтэй. Иргэн бүхэн өмчлөх эрхтэй газартай байгаа, тэр мэдээллийг ил тод болгох хэрэгтэй. Иргэдийн эзэмшиж, өмчилж байгаа газрын үнэ цэнийг өсгөхийн тулд хотод дахин газар олгож болохгүй. Мөн хоёр жилийн хугацаанд ашиглана гэж газар аваад, тэр хугацаандаа ашиглаагүй бол зөвшөөрлийг цуцлах ёстой гэлээ.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.