Б.Оюунсайхан: Улс төрийн намын хэн нэг нь өөрийн НАМТРАА БАЯЖУУЛАХЫН тулд ерөнхийлөгчид сонгогдох гээд улайрч байна
.
Ярилцлага
/
8 сарын өмнө
 
Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулъя гэж Монгол улсын  иргэн, жирийн ээж миний бодлыг тунгааж үзээч гэж уриалмаар  байна
Өдөр ирэх тусам халдварын тохиолдол болон наэс баралт ихсэж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах шаардлагагүй  гэсэн бодол улам лавшраад байна. Ард түмэнгүйгээр улс орон оршин тогтнохгүй. Тэгэхээр энэ удаан хугацааны турш хөл хорио тогтоосноор иргэдийн дархлаа суларсан байгаа. Тэгээд амь амьжиргаа нь дордсон байгаа хүмүүст нэмээд үр дүн нь гүйцэд батлагдаагүй вакцин хийнэ гэдэг чинь үндэстнийг мөхөөх маш хорт явуулга гэж үзэж байна. Бид нар өнөөдөр эрүүл хүн амтай улс орон нэгдүгээрт байгаа болохоос биш энэ 30 жил улс орныг уруудуулан доройтуулсан улс төрийн намуудаас хэн нэг нь өөрийн намтраа баяжуулахын тулд ерөнхийлөгчид сонгогдох гэж зүтгэж байгаа асуудал бол үнэхээр ёс зүйгүй үйлдэл юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийг Ерөнхий зэвсэгт хүчний командлагчийнхаа хувьд  арга хэмжээ авахгүй байгаад гайхаж байгаа юм. Төр засаг өвчнийг  тархаахгүй байх тал дээр зангараг нь дутаж байна. Монгол улсын Ерөнхийлөгч гэх хүн бол бүх ард түмний эв нэгдэл юм. Гэтэл өнөөдрийн нэр дэвшиж байгаа хүмүүс бол тэр шаардлагыг хангахгүй хүмүүс байна. Мөн ямар хүн ерөнхийлөгч байх ёстой вэ гэхээр олон намын системтэй байгаа нөхцөлд хүмүүсийн эв нэгдлийг хангах ёстой хүн өөрөө нэр цэвэр байх ёстой. Гэтэл өнөөдрийн ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүмүүс эдгээр шаардлагыг хангахгүй байна.  Ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн хүмүүс өнөөдөр ерөнхийлөгч болоод эрх эдлээд татвар төлөгчдийн мөнгөөр зургаан жил тэжээлгэдэг  ийм хүмүүсээр ерөнхийлөгч хийлгэх нь зохисгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулъя гэсэн иргэн,жирийн ээж миний хүсэл бодлыг бас тунгааж үзээч гэж хэлмээр байна. Өнөөдөр бидний хүүхдүүд эх орондоо чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байна энэ 30 жилд хүн амын чинь эрүүл хүмүүсийн дөрөвхөн хувь болсон байна. Мөн эдийн засаг нь 80-90 хувь нэг улсаас хараат болгочихсон ийм нөхцөлд бид нарыг өнөөдөр юу бодож энэ хүмүүсийг сонгож эх  орондоо амьдрах юм бэ... Гэхдээ алаг дэлхийд төрсөн минь учиртай гэж Бэгзийн Явуухулангуай хэлдэгчлэн өнөөдөр энэ монгол улсад төрсөн минь учиртай хүн хаана төрнө тэр газар хэрэгтэй гэж яригддаг. Тиймээс бид нар улс орноо авран хамгаалж өөрсдийнхөө үр хүүхдүүд болон ирээдүйн ач, зээ, гуч, дөчөө амар тайван амьдруулах нөхцөлийг нь хангах үүрэгтэй юм. “Ардын элч кинонд гардаг шиг улс гэрээ төвхнүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй” гэдэг шиг өнөөдрийн энэ сонгуулийг хойшлуулахад хүн бүр оролцох хэрэгтэй байна. Энэхүү цар тахлыг хүн амаа эрүүлжүүлсэнийхээ дараа ерөнхийлөгчийн асуудлыг шийдэж болно. Заавал энэ тэрбумын зардлаар ерөнхийлөгчийн сонгууль хийсэн дор бол хамгийн сайн вакциныг авчраад хүмүүстээ хийгэх хэрэгтэй. Мөн  монголчуудынхаа алдагдсан дархлааг нь сэргээх талаар хүн болгонд хандсан ажил хийгээд энэ өвчнөөс болоод улс орны эдийн засаг болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, Монгол улсын үндэсний үйлдвэрлэгчид маань дампуурах дээрээ байгаа хүмүүсд сонгуульд зарцуулах мөнгөө зарцуулах хэрэгтэй.
 
Дэлгэрэнгүй ">үзэхийг хүсвэл...
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.