Ж.Бат-Эрдэнэ: Суурин хүн амын 87.8 хувь нь гар утас хэрэглэж, 64.7 хувь интернет хэрэглэж байна
.
Ярилцлага
/
8 сарын өмнө

 УИХ-ын нэгпсэн чуулганаар Эдийн засгийн Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа

Хүн ам орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж нэгдсэн дүнг баталгаажуулан 2021 оны дөрөвдүгээр сарын 14-нд УИХ-д ирүүлснийг Эдийн засгийн байнгын хороо тавдугаар сарын 18-нд хэлэлцсэн юм.  Хүн ам тооллогыг зохион байгуулснаар Монгол улсын хүн ам зүйн, нийгэм эдийн засгийг бодиттой үнэлж цаашид  чиг хандлагыг тодорхойлох нэн шаардлагатай мэдээлэлтэй болж мэдээллийн нарийвчилсан эх үүсвэрийг шинэчиллээ. Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол улсын хүн ам 3.296.866 өрх тоо 897427 мянга болж 2010 оны улсын ээлжит тооллогоос хойш Монгол улсын хүн ам жилд дунджаар 2.2 хувь өссөн байна. Байшин орон сууцны тооллогоор хүн амьдарч байгаа  470.9 мянган сууцанд 897.4 мянган өрх амьдарч байгаа юм. Манай улсын хүн ам залуу бүтэцтэй байгаа.  0-14 насны хүүхэд 31.5 хувь 14-64 насны хүн 64.4 хувьтай мөн 65-аас дээш насны хүн 4.1 хувь болжээ. Мөн хүн амын төрснөөс хойш шилжих хөдөлгөөн болон нийт суурин байдаг хүн амын 23.4 хувь, бүс хоорондын шилжих хөдөлгөөнд оролцогчид 20.9 хувийг эзэлж байгаа нь өмнөх тооллогын дүнгээс буурчээ. Монгол улсын зургаа ба түүнээс дээш наснаас дээш суурин хүн амын 87.8 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол  64.7 хувь интернет хэрэглэж байна. Монголд улсын хүн амын 15-аас дээш насныхны 59.7 хувь ажиллах хүчинд 70.3 хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн амд багтаж байна. Ажилгүйдлийн түвшин 2020 онд 9.9 хувь болж өмнөх тооллын дүнгээс 5.4 хувь буурсан тодорхой дүнг танилцууллаа.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.