Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар их хот учраас өргөс авсан мэт нэг өдөрт бүх асуудал шийдэгдэхгүй
.
Ярилцлага
/
8 сарын өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалттай танилцаж байна

Засгийн газар Улаанбаатар хотын асуудалруу гүнзгий орох тогтоол гаргасан. Үүнд түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх,  гүүр нүхэн гарцыг шийдвэрлэх тогтоол гаргасан. Жил болгон 420 тэрбум төгрөгийг татаасаар Улаанбаатар хотод хөрөнгө оруулах чиглэлтэй үлдээнэ гэсэн бодлоготой байна. Улаанбаатар их хот учраас өргөс авсан мэт нэг өдөрт бүх зүйл шийдэгдэхгүй.  Гэхдээ энэ асуудал дээр Нийслэл дүүргийн удирдлага болон ААН-тэй хамтарч Улаанбаатар хотоо одооноос цэгцтэй төлөвлөж явахгүй бол замбараагүй байдалтай байна. Улаанбаатар хотод нэгдсэн стандарт гаргаж хэдэн км хооронд нэг сургууль байгаа эсэх мөн газар олголт өгөхдөө барилга барих компаниудтай иргэдийн үйлчилгээ болон стандартад нийцэх асуудлыг хэрхэн мөрдөх тал дээр анхаарна. Мөн орон сууцны үнийг өөрсдийн зардлаар тавьдаг. Харин үүнийг төрийн зардлаар тавьж өгөх хэрэгтэй. Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдтэй эдгээр асуудлыг үе шаттай явуулах болно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.